ТӨслийн тухайд
Төслийн нэр: EMART IV
Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо
Зориулалт: Худалдаа, үйлчилгээ
Хүчин чадал: 28826м2 талбайтай, 2 давхар зоорь бүхий 4-н давхар
Эдэлбэр газар: 0.84га
АВСАН арга хэмжээ
Тоног төхөөрөмжийн хувьд:
Хашлага бүтээцийн хувьд:
Төлөвлөлтийн онцлог:
Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт, өдөр бүр мэдрүүлэх уриатай БНСУ-ын анхны хайпермаркетын франчайз болох Emart худалдааны төвийн Монгол Улс дахь IV салбарын барилгын зураг төслийг боловсруулахдаа эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй байх шийдэлд тулгуурласан. Түүнчлэн архитектур дизайны хувьд модерн концепцийг баримтлан, төлөвлөлтийн хувьд үйлчлүүлэгчдийн зан чанарыг онцлогт тохируулсан бөгөөд хэвтээ чиглэлийн хөдөлгөөний урсгалыг тойрог хэлбэрээр, босоо чиглэлийн хөдөлгөөнийг хэд хэдэн замаар шийдэж, нийт 7 төрлийн хөдөлгөөний урсгалыг хоорондоо огтлолцохгүй байдлаар шийдсэн.
Эрчим хүчний хэмнэлт:
Emart- Баянгол салбарын барилгад дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглан зөв зохистой инженерийн шийдэл нэвтрүүлж, хашлага бүтээцийн үзүүлэлтийг сайжруулах замаар эрчим хүчний хэрэглээг бууруулснаар худалдаа, үйлчилгээний салбартаа анхдагч Эрчим хүчний “А” ангиллын гэрчилгээ бүхий барилга болсон.