АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ

Бид байгаль орчинд ээлтэй, санхүүгийн хувьд хариуцлагатай, барилга байгууламжийн амьдралын мөчлөг урттай, хот суурин газрыг төлөвлөх үүрэг хүлээдэг. Барилга, байгууламжийн байрзүйн онцлог, инженер геологи, геодизийн судалгаа, үйл ажиллагааны зориулалтад үндэслэн архитектур төлөвлөлтийн боломжит хувилбаруудыг санал болгож, оновчтой шийдлийг тодорхойлно. Орон зайн болон гоо зүйн төгс шийдлийг хослуулан архитектур төлөвлөлтийг холбогдох хууль, журам, норм, стандартыг баримтлан гүйцэтгэж, Таны зорилгод бүрэн нийцсэн давтагдашгүй орчныг бүтээх болно. Бидний төлөвлөлтийн арга барил нь Таны нарийн төвөгтэй хэрэгцээг хангах хамгийн сайн шийдлийг бий болгоно. Энэ аргын нэгэн жишээ бол бид Таны үгийг сонсож, ажлыг гүйцэтгэж эхлэхээс урьтаж Таны тэргүүлэх зорилтуудыг ойлгож, Таны итгэлийг хүлээх хамтын ажиллагааг эхлүүлэх юм. Энэхүү хамтын ажиллагааны үндсэн дээр төлөвлөлтийг амжилттай хөгжүүлэхийн хэрээр Таны төсөөлж байснаас ч илүү үр дүнг бодит байдал дээр бий болгох болно.

ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ

Барилга, байгууламжийн бүтээц, дулаан хангамж, агаар сэлгэлт, хөргөлт, ус хангамж, ариутгах татуурга, галаас хамгаалах систем, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, автоматикын системийн зураг төслийг иж бүрнээр мэргэжлийн дэвшилтэд программ хангамж ашиглан боловсруулснаар ажлын зураг төслийн уялдаа холбоо сайжирч, улмаар хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх давуу талыг бий болгодог.

ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ

Бид төлөвлөсөн барилга, байгууламжийн угсралтын үе шатаас эхлэн, барилга ашиглалтад бүрэн орох хүртэл зураг төслийн дагуу тус барилга баригдаж байгаа эсэхэд хяналт хийж, дүгнэлт, зөвлөмжийг тухайн бүр өгч ажиллах болно. Зохиогчийн хяналт хийснээр барилга, байгууламжийн угсралт болон ашиглалтын үед аливаа эрсдэл үүсэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТ

Эрчим хүчний үр ашгаа дээшлүүлэх, эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, үүгээрээ байгаль орчинд ээлтэй байдлыг бий болгоход барилгын эрчим хүчний аудитын гол зорилго оршдог. Барилга байгууламжийн овор хэмжээ ба үйл ажиллагааны төрлөөс үл хамааран нэн тэргүүнд хийх шаардлагатай алхам бол эрчим хүчний аудит юм. Бүх төрлийн барилга, байгууламжид төлөвлөлт, угсралт болон ашиглалтын аль ч шатанд барилгын эрчим хүчний аудит хийж тухайн барилгын эрчим хүчний хэрэглээг тооцон, дүгнэлт, зөвлөмж, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлснээр Та бид тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах болно. Ингэснээр барилга ашиглалтын зардлыг бууруулах замаар эдийн засагт төдийгүй хүлэмжийн хийг багасгах замаар байгаль орчинд, улмаар хүний хэрэглээний дадлыг өөрчлөн сайжруулснаар нийгэмд эерэг нөлөөг бий болгох гайхалтай ач холбогдолтой юм.

ИНТЕРЬЕР БА ЭКСТЕРЬЕР

Бизнесийн болон хүний гүйцэтгэлийг дизайнаар дамжуулан сайжруулдаг бөгөөд хүний хэрэгцээг даган хэв маяг нь шинэчлэгддэг гэдэгт бид итгэлтэй байдаг. Бидний дизайны арга барилын бусдаас ялгаатай нь бид хүмүүсийн гүйцэтгэлийг орон зайгаар бус, харин бүтээлч байдал, тав тух, суралцах боломж, хамтын ажиллагаа, хувийн нууцлал, уян хатан байдал, хүмүүсийн эрүүл мэнд, тогтвортой хөгжилд анхаарлаа илүү хандуулдаг.

БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

Төслийн менежмент нь таны бизнес тодорхой зорилгод хэрхэн хүрэх талаар нарийвчилсан төлөвлөгөө юм. Барилга, байгууламжийн хувьд анх санаа гаргахаас эхлэн дуусах хүртэл бүхий л ажлыг төлөвлөн, төсөл боловсруулж, менежментээр хангаж ажиллах нь Таны ажлын үйл явцыг тодорхой болгох замаар үр дүнг нэмэгдүүлдэг. Төслийн зориулалтаас хамааран хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүний дагуу зураг төсөл, төсөв боловсруулах, бараа материалын судалгаа хийх, гүйцэтгэгч компани сонгох, материал худалдан авах, угсралтын үеийн хяналт, улсын комисс хүлээн авах хүртэл бүхий л асуудлыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэх боломж нөхцлийг бүрдүүлдэг давуу талтай.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Ирээдүйд стратегийн ач холбогдолтой өөрчлөлтийн үндэс суурь нь зөвлөх үйлчилгээ юм. Зөвлөх үйлчилгээ нь барилга байгууламж болон түүнд орших хүмүүст зориулан дөрвөн үндсэн чиглэлээр Таны бизнесийг сайжруулах нөхцөл боломжийг санал болгодог. Бидний гол зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг урт хугацаанд дэмжихийн тулд эрүүл мэнд, соёл болон амьдрах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад оршино.

ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ

Техник эдийн засгийн үндэслэл нь Таны бизнес санаа хэрэгжих боломжтой эсэхийг судалдаг бөгөөд бизнес эрхлэгч нарт тухайн төсөлд хөрөнгөө оруулахаас өмнө үр ашгаа тооцон үзэх боломжийг бүрдүүлж өгдөг. ТЭЗҮ-ийн хүрээнд зах зээлийн хувьд, техник технологийн хувьд, эдийн засаг, санхүүгийн хувьд, хууль эрх зүйн хувьд, байгууллагын үйл ажиллагаа, бүтцийн хувьд уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг судална. Мөн цаашид нарийвчлан судлах, төслийн санхүүжилтийг шийдэх, бизнес төлөвлөгөө гаргах баримт бичиг болохын зэрэгцээ төслийг хэрэгжүүлэх, зогсоох, үргэлжлүүлэн судлах гэсэн тодорхой шийдэлд хүрэхийн тулд ТЭЗҮ-г хийж гүйцэтгэдэг.