ТӨслийн тухайд
Төслийн нэр: Terelj Happy Valley
Байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Горхи Тэрэлж
Зориулалт: Аялал жуулчлал, зочид буудал
Хүчин чадал: 10 га
Эдэлбэр газар: 0.84га
Төлөвлөлтийн онцлог:
Үзэсгэлэнт байгалийн тогтоц бүхий Тэрэлжийн хөндийн 10 га талбайд Таван одтой зочид буудал болон монгол орны онцлогийг харуулсан гэр, скандинов хэв маягийг хауснуудыг төлөвлөж, аялж, амрахаар ирсэн хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор нийтлэг спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай зэргээс гадна гэрийн тэжээвэр амьтдын буудлыг хүртэл төлөвлөж өгснөөрөө онцлог юм.
Зочид буудлыг төлөвлөхдөө Монголын Зочид буудлын холбоотой хамтран Азийн 5 одны зэрэг авах хэмжээнд зураг төслийг боловсруулсан. Түүнчлэн зочид буудлын бүх өрөө нь наран тал руугаа харсан цонх болон террастай нь ерөнхийлөгчийн өрөөнөөс эхлээд энгийн стандарт өрөөний бүх үйлчлүүлэгчдийг тав тухыг эрхэмлэсэн төлөвлөлт болсон. Энэ барилга нь 4 блокоос бүрдсэн, зоорь болон техникийн давхар бүхий 3 давхар, нийт 11000м2 талбайтай.
Эдэлбэр газарт зочид буудлын барилга, 3 төрлийн хаус, цомцог гэр болон стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, элсний волейболын талбай, бүх төрлийн буудлагат тоглоомын талбай, skateboard-ийн талбай, насны ангилал бүхий хүүхдийн тоглоомын талбай, 250м урттай гольфийн талбай, 1500м урттай дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, 100 автомашины ил зогсоол, 2 автобусны зогсоол, 40 машины дулаан зогсоол болон ногоон байгууламж тус тус төлөвлөгдсөн бөгөөд нийт 180 хүний хүчин чадалтай.
Эрчим хүчний хэмнэлт:
Энэ төслийн барилгуудад хашлага бүтээцийг сайжруулах замаар барилгын дулаан алдагдлыг бууруулж, дэвшилтэд тоног төхөөрөмж төлөвлөх замаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж, ингэснээр ашиглалтын үеийн эрчим хүчний хэрэглээг бууруулах боломж бүрдсэн.
Зочид буудал
Барилга нь нийт 4 блокоос бүрдсэн, зоорь болон техникийн давхар бүхий 3 давхар цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, хөнгөн блокон дүүргэгч ханатай, цутгамал хучилттай, хавтгай дээвэртэй барилга болох бөгөөд нийт 10000м2 талбайтай.
- Зоорийн давхарт техникийн өрөө тасалгаа байрлана.
- 1-р давхарт олон зориулалтын лобби, 150-200 хүний хүчин чадалтай Европ болон Ази хоолны тансаг зэрэглэлийн ресторан, 1 ширхэг VIP өрөө, 3-12 насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын өрөө, орчин үеийн дуу дүрсний өндөр нягтаршилт бүхий хөүм-театр, биллиард, теннисний өрөө, алжаал тайлах спа, массажны өрөө, төрөл бүрийн дасгалын тоноглолтой фитнесс-йогийн өрөө, орчин үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоноглолтой бассейн, олон улсын стандартын замтай боулинг, гал тогоо, агуулах, оффисын өрөөнүүд, техникийн өрөө болон туслах өрөөнүүд байрлана.
- 2-р давхарт амьд байгалийг мэдрүүлэх интерьерийн шийдэлтэй лобби, 150-200 хүний хүчин чадалтай хүлээн авалтын танхим /бүх төрлийн зориулалтаар ашиглаж болохуйц хөрвөх чадвартай/, 6 өөр төрлийн интерьерийн шийдэлтэй VIP өрөөнүүд, ажилчдын өрөөнүүд, дотроо ариун цэврийн өрөөтэй зочид буудлын 18 ширхэг 5 одны зэрэглэлийг хангасан стандарт өрөө болон туслах өрөөнүүд байрлана.
- 3-р давхарт галлерейн зориулалтаар ашиглаж болохуйц цэлгэр орон зай бүхий лобби, контемпорари интерьер бүхий лоунж, 2 төрлийн караоке өрөө, 35-40 хүний хүчин чадалтай хурлын өрөө, 2 төрлийн VIP өрөө, мөн зочид буудлын хэсэгтээ 5 одны зэрэглэлийг хангасан 1 ширхэг ерөнхийлөгчийн өрөө / амрах өрөө, унтлагын өрөө, хувцасны өрөө, ажлын хэсэг, дотроо 2 угаалгын өрөөтэй/, тав тухтай орчинг бүрдүүлсэн 3 ширхэг бүтэн люкс болон 1 ширхэг гэр бүлийн зориулалттай люкс өрөөнүүд / дотроо ариун цэврийн өрөө, ажлын хэсэгтэй амрах өрөөтэй/, 5 ширхэг стандарт өрөө /ажлын хэсэгтэй, дотроо ариун цэврийн өрөөтэй/, мөн туслах өрөөнүүд байрлана.
Bliss хаус
Блисс хаус нь 2 давхар төмөр бетон каркасан хийцлэл, хөнгөн блокон дүүргэгч хана, цутгамал хучилттай бөгөөд нийт 10 ширхэг байхаар төлөвлөсөн. Интерьер дизайны хувьд 5 одтой зочид буудлын стандартад нийцэж байгаагаараа онцлогтой. Зочны хэсгийн тааз нээлттэй войдтой нь орон зайн цэлгэр, сэлүүхэн мэдрэмжийг өгнө. 1 болон 2-р давхартаа ариун цэврийн өрөө, террастай нь тав тухтай байдлыг нэмэгдүүлж байгаа юм. Мастер ариун цэврийн өрөө нь усны онгоц болон шүршүүртэй, халдаг шалтай зэрэг нь үйлчлүүлэгчийн тав тухыг дээд зэргээр хангах болно.
Calm хаус
Калм хаус нь 1 давхар төмөр бетон каркасан хийцлэл, хөнгөн блокон дүүргэгч хана, цутгамал хучилттай, бүхий нийт 6 ширхэг байх бөгөөд 5 одтой зочид буудлын стандартад нийцсэн тул тав тухтай, орчин үеийн хэв маягаас бүрдсэн интерьер дизайны шийдэлтэй. Ариун цэврийн өрөөг усны онгоц болон шүршүүртэй, шалны халаалттайгаар төлөвлөсөн.
Twin хаус
Твин хаус нь 1 давхар төмөр бетон каркасан хийцлэл, хөнгөн блокон дүүргэгч хана, цутгамал хучилттай, 2 ширхэг хаус байх бөгөөд 5 одтой зочид буудлын стандартад нийцсэн тул тав тухтай, орчин үеийн хэв маягаас бүрдсэн интерьер дизайны шийдэлтэй. Ариун цэврийн өрөөг усны онгоц болон шүршүүртэй, шалны халаалттайгаар төлөвлөсөн.