ТӨслийн тухайд

 

Төслийн нэр: Хийморь Вилла хотхон

Байршил: Улаанбаатар хот, БЗД-ийн 11-р хороо, Бумбатын ам

Зориулалт: Амины орон сууцны хотхон

Эдэлбэр газар: 4.4 га

Хүчин чадал: 35 амины сууц

Төлөвлөлтийн онцлог:

Эрүүл агаарт тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. 4.4 га газарт 35 айлын амины сууц, амрах зугаалах, спортын болон хүүхдийн тоглоомын талбай, автомашины зам, зогсоол, ногоон байгууламж зэргийг төлөвлөсөн.

Нарны ээвэрлэлт хангалттай сайн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, дуу чимээ болон агаарын бохирдолгүй тул амьдрах таатай нөхцөл бүрдсэн.

Сууцнууд нэг маягийн бөгөөд 2 авто машины дулаан зогсоол, гал тогоо, зочны өрөө, 2 унтлагын өрөө, 2 ариун цэврийн өрөө, 1 техникийн өрөөтэй. 

Архитектурын хувьд модерн, контемпорари урсгалыг шингээсэн бөгөөд интерьер болон экстерьерт байгалийн материалыг түлхүү оруулсан нь тайван уур амьсгалыг бүрдүүлнэ.