судалгааны тухайд

Тус судалгааны ажлыг  Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын “Mонгол улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төсөл (NAMA) болон Швейцарын хөгжлийн агентлаг (SDC), Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн энэхүү туршилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны ажлын үр дүнд нийт барилгуудын дулааны хэрэгцээ болон хэрэглээний зөрүүний дундаж нь 13.8% байгаа бөгөөд дээрх нөлөөллүүдийн хувийг багасгах замаар дулааны эрчим хүчний тооцоот хэрэгцээний тоо хэмжээ нь дулааны эрчим хүчний бодит хэрэглээний тоо хэмжээ хоорондын зөрүүг 5%-8% байгааг тогтоосон. Энэхүү тооцоог гаргахдаа нийслэл Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн дулаан хамгаалалт, халаалт, агаар сэлгэлт, хөргөлт, халуун усны хэрэгцээ болон тэдгээрийн үйл ажиллагааг хангаж байгаа тоног төхөөрөмжүүдийн хүчин чадалд тулгуурласан.