ТӨслийн тухайд

 

Төслийн нэр: Тайван амралтын хүрээлэн

Байршил: Улаанбаатар хот

Зориулалт: Амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх талбай

Эдэлбэр газар: 1.8 га

Төлөвлөлтийн онцлог:

Тус талбайг бүхэлд тойрох хальтирахаас сэргийлсэн гүйлтийн болон дугуйн зам, скитбоардоор явахад тохиромжтой стандартад нийцсэн замууд төлөвлөж өгснөөрөө онцлог. Мөн нас насны ангиллын хүүхдийн тоглоомын талбай, тэдгээрийг холбосон голын хэсэгт эцэг, эх, асран хамгаалагчдын сууж амрах талбайг төлөвлөж өгсөн нь хүүхдийнхээ тоглохыг харангаа тайван амрах нөхцөлийг бүрдүүлсэн давуу талтай. Мөн энэ хүрээлэнд задгай театр байрлах бөгөөд арга хэмжээ явуулахад тохиромжтой зай талбай гаргаж өгсөн.