Судалгааны ажил

судалгааны тухайд

 

НҮБ-ын Хүүхдийн сан, Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтай хамтран “Цэцэрлэгийн барилга доторх агаарын чанар ба түүнийг сайжруулах” туршилт, судалгааны төслийг хийж гүйцэтгэсэн.

Судалгаагаар цэцэрлэгийн барилгуудын доторх агаарын чанар, ашиглалтын үеийн нөхцөл байдлыг тодорхойлж үзэхэд өрөөн доторх агаарын харьцангуй чийгшил 30 хувиас хэтэрсэн тохиолдолд СО2-ийн агууламж 1000 ppm-ээс буюу байх ёстой хэмжээнээс хэтэрч байгаа нь батлагдсан. Иймд өрөөний агаарын харьцангуй чийгшлийг 30 хувиас хэтрүүлэхгүй байлгах агаар сэлгэлтийн механик системийг төлөвлөх шаардлагатай гэж үзсэн. Иймд судалгаа хийсэн цэцэрлэгийн ангиудад 10.0-2.5 мкм диаметртэй тоосонцорыг шүүдэг шүүлтүүртэй, дулаан солилцууртай, CO2 мэдрэгчтэй агаар сэлгэлтийн механик системийг төлөвлөн ажиллуулж, халаалтын улиралд туршилт хийсэн. Үүний үр дүнд дотор агаарын чанар хэвийн хэмжээндээ эргэж орсон нь уг туршилтаар батлагдсан.