ТӨслийн тухайд

 

Төслийн нэр: Иргэн …-ийн амины сууцны хотхон

Байршил: ХУД, Богд-Хан уул, Нүхтийн ам

Зориулалт: Амины орон сууц

Хүчин чадал: 18 айлын амины сууц

Төлөвлөлтийн онцлог:

Төлөвлөлтийн онцлог:

Хотхоны барилгууд нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд урдаас хойд зүг сунасан хэлбэртэй байрлуулж өгсөн. Барилгын функциэс хамааран зоорьтой болон зоорьгүй 2 давхар, 2 талдаа 2 орцтой байхаар төлөвлөв. Зоорийн давхарт дулаан зогсоол болон техникийн өрөө, 1-р давхарт зочны өрөө, гал тогоо болон ариун цэврийн өрөө байрлана. 2-р давхарт тайван амралтын бүс буюу унтлагын өрөөнүүдийг төлөвлөсөн. Гадна талбайд дундын эзэмшлийн зүлэгжүүлсэн ногоон байгууламж бүхий цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн амарч салхилах саравч бүхий талбай, сагсан бөмбөгийн талбай зэргийг төлөвлөснөөр хөршийн холбоо сайжрах нөхцлийг бүрдүүлсэн.