ТӨслийн тухайд

 

Төслийн нэр: Green Valley Resort

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам

Зориулалт: Амины орон сууцны хотхон

Хүчин чадал: Нийт 45 өрхийн хүчин чадал бүхий 4 төрлийн амины орон сууц болон Клуб хаус

Төлөвлөлтийн онцлог:

Тухайн амины орон сууцны хотхон нь Улаанбаатар хотын агаарын бохирдлоос зайтай цэвэр агаарын бүсэд байрлах бөгөөд амины сууц тус бүр өөрийн гэсэн эзэмшил газартай гэдгээрээ давуу талтай. Инженерийн дэд бүтцийн хувьд бие даасан байдлаар шийдсэн бөгөөд зураг төслийг боловрсуулахдаа эрчим хүчний хэмнэлтийн тооцоонд тулгуурласан болно.

Түүнчлэн тус хотхон нь дотроо үйлчилгээ явуулах боломжтойгоос гадна хотхоны тохижилтыг нас насны оршин суугчид амарч зугаалан, тоглож наадахад зориулж төлөвлөсөн. Мөн автомашины ил болон далд зогсоолтой тул зочид ирсэн үед хангалттай хүрэлцээтэй юм.