ТӨслийн тухайд

 

Төслийн нэр: Амины орон сууцны хотхон

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Шарга морьт

Зориулалт: Амины сууц

Эдэлбэр газар: 2 га

Хүчин чадал: 10 айлын амины сууц

Төлөвлөлтийн онцлог:

Амины сууцны хотхон нь нэгдсэн хамгаалалтын системтэй, айл бүр эдэлбэр газартай байхаар төлөвлөсөн. Хотхоны болон сууцны орц урд зүг рүү харсан. Газрын налууг ашиглан зоорийн давхар гаргасан. Барилга хоорондийн зайг нарны ээвэрлэлтийг хаахааргүйгээр төлөвлөсөн.

Амины орон сууцыг контемпорари урсгалаар төлөвлөсөн. Экстерьерт ашигласан өнгө материал нь байгалийн өнгө төрөхийг цохих бус түүнд уусаж, байгалийн нэг хэсэг мэт харагдана.