ТӨслийн тухайд

Төслийн нэр: Модерн амины сууц

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам

Зориулалт: Амины орон сууц

Эдэлбэр газар: 0.08 га

Хүчин чадал: 5-8 хүн

Төлөвлөлтийн онцлог: Газрын налууг байгалийн тогтоцоор нь террас үүсгэж ашигласан. Дотор шалны талбай-456.1м.кв. 2 автомашины дулаан зогсоол, 5 унтлагын өрөө, 3 ариун цэврийн өрөө, 2 угаалгын өрөөтэй.

Барилга нь орчны харагдац, өнгө төрөхөд уусах бөгөөд байгалиа хүндэлж төлөвлөлт хийсэн. Нарны ээвэрлэлт сайн байхыг болон цэлгэр уужим орон зай үүсгэхийг бодолцож 1, 2 давхарт урд зүг рүү харсан саруулхан цонх төлөвлөсөн. Гал тогоо болон зочны өрөөг тусад нь төлөвлөснөөр хоол бэлтгэх үед зочид болон гэр бүлийн гишүүдийн тав тухад нөлөө үзүүлэхгүй.

Энэхүү амины орон сууц нь архитектур дизайны хувьд модерн болон контемпорари хэв маягийг илтгэх бөгөөд харин барилгад ашигласан материал нь минимал, эко архитектурыг хослуулсан.