Жуулчны бааз
ТӨслийн тухайд
Төслийн нэр: “RIVER EDGE INN” жуулчны бааз
Байршил: Улаанбаатар хот, НД-ийн 6-р хороо, Горхи Тэрэлж, Дугуй бургаст
Зориулалт: Жуулчны бааз
Эдэлбэр газар: 4 га
Хүчин чадал: : Ресторан-1, Амрах байр- 4 төрлийн 9 байшин
Төлөвлөлтийн онцлог:
Ерөнхий төлөвлөгөөний хувьд амрах байруудыг хоорондоо зайтай бөгөөд, ногоон байгууламжаар тусгаарласнаар амрагчдын хувийн орон зайг эрхэмлэсэн. Мөн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбай, теннис болон воллейболын талбай, амрах зугаалах орчинг төлөвлөсөн.
Төлөвлөж буй барилгуудад модерн, контемпорари болон минимал урсгалыг шингээсэн.
Ресторан нь 488м.кв, амрах байрууд дотроо 35 м.кв, 50 м.кв, 51 м.кв, 94 м.кв гэсэн төрлүүдтэй бөгөөд зочид өөрсдийн хэрэгцээ, хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонголтоо хийх боломжтой. Түүнчлэн байшин тус бүр гал тогоо, ариун цэврийн өрөөтэй.
Амрах байрууд саруулхан том цонхтой, ой модон дунд байрласан, байгалийн материал голчлон ашиглагдсан тул зорин ирж буй үйлчлүүлэгчид бүхий л мэдрэхүйгээрээ байгалийн амар тайван байдлыг мэдэрч, алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн.