ТӨслийн тухайд

Төслийн нэр: EVER GREEN GARDEN

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хадатын ам

Зориулалт: Хаус, орон сууцны хотхон

Хүчин чадал: 12 айлын 2 блок орон сууц, 60 айлын амины сууц, 1 клаб хаус

Эдэлбэр газар: 4га

Төлөвлөлтийн онцлог:

Барилга хоорондын зайг нарны ээвэрлэлт хаахгүйгээр төлөвлөсөн. Тус хотхон нь нэгдсэн хамгаалалтын системтэй, айл бүр эдэлбэр газартай гэдгээрээ давуу талтай юм. Түүнчлэн газрын налууг ашиглан зоорийн давхар гаргасан нь бусад хэсгийг цэлгэр уужим байдлаар төлөвлөх боломжийг бүрдүүлсэн. Амины орон сууцууд нь нео-классик хэв шинжийг илэрхийлэх бөгөөд экстерьерт ашигласан өнгө материал нь байгалийн өнгө төрөхтэй зөрчилдөх бус түүнд уусаж, байгалийн нэг хэсэг мэт харагдана. Тухайн төслийн эдэлбэр газрын баруун урд хэсэг ой модны торлогт орсон бөгөөд түүнийг ашиглан ой модруу чиглэсэн аялах, зугаалах хэсгийг хотхоны хөдөлгөөнтэй уялдуулж төлөвлөж өгсөнөөрөө “Мөнх ногоон хүрээлэн” буюу “Evergreen Garden” хэмээх санааг тодорхойлж өгсөн.

Эрчим хүчний хэмнэлт:

Evergreen Garden хотхоны барилгын дулаан алдагдлыг бууруулахаар хашлага бүтээцийг сайжруулан төлөвлөсөн бөгөөд эрчим хүчний үр ашгийг нэмэгдэхүүлэхээр дэвшилтэд тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн. 

Уг сууцны төсөлд дулааны насос төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Дулааны насос нь халаалт өгөгдөж буй барилгын ойр орчмоос ус, газар эсвэл агаарт агуулагдах дулааны энергийг авч түүнийгээ барилгын халаалт, хэрэглээний халуун ус бэлтгэх, бассейн халаахад шаардагдах илүү өндөр температурын түвшинд хүргэх чадвартай төхөөрөмж юм. Үүний тулд компрессорын хөдөлгүүрт дулааны насосын зөв ажиллагааг хангахуйц багахан хэмжээний цахилгаан эрчим хүч нийлүүлэх шаардлагатай.