БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТ
Эрчим хүч хэрэглэж байгааг тодорхойлон, эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, үр ашгийг нь сайжруулах талаар боломж эрэлхийлэн, оновчтой арга хэмжээг боловсруулан гаргаж ирэхийг ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТ гэж ойлгож болно.
Тухайн барилгын хэрэглэж буй эсвэл хэрэглэхээр төлөвлөсөн эрчим хүчний хэрэгцээ ба хашлага бүтээцийг дулаалах, дэвшилтэд технологи ашиглах болон сэргээгдэх эрчим хүч хэрэглэх замаар бууруулсан эрчим хүчний хэрэглээний зөрүүг ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ гэнэ. Тус эрчим хүчний хэмнэлтийг эрэлхийлэх, зураг төсөлд тусгах, бодит байдалд нэвтрүүлэх болон түүний дараа хэмнэсэн эрчим хүчийг хэмжихдээ БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТ хийх шаардлагатай болдог. Манай байгууллага нь тухайн ажлын хүрээнд нийт 77 гаруй барилгад эрчим хүчний аудит хийж гүйцэтгэсэн.